Аудит ерөнхийлөгчийн үйл ажиллагааг ч хянадаг болно
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хууль батлагдсанаар төрөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын захирагч нарт хяналт тавих эрх үүсч байгаа. Үүнд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч орно гэдгийг хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байв.
2020-04-22