Т.САЙХАН

ХЭҮК-ын дарга Ж.Бямбодоржийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг чуулганаар  хэлэлцэж, баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Хүний эрхийн үндэсний комиссын даргаар эмэгтэй хүнийг томилоосой гэж би хүсч байна. Хүний төлөө дуугарч чаддаг, ажлаа хийж чаддаг эмэгтэй хүнийг томилох тал дээр анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:-Ж.Бямбадорж дарга эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн гэж би ойлголоо. Өнгөрсөн хугацаанд муугүй ажилласан гэж бодож байна. Монгол төрд чөмгөө дундартал зүтгэсэн хүн бол Ж.Бямбадорж. Төр зүтгэсэн хүндээ халтай байдаг. Олон жилийн дараа түүх үлдэнэ, хэн юу хийсэн нь харагдана. Хэн ямар өв үлдээв гэдэг асуудал бий.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:- Энэ хүн бие нь өвдөөд ажлаасаа гарч байгаа гэж хэлж байна. Монгол түмнээ наанаа гоё дүр эсгэчхээд цаанаа ёвроод муулаад л. Ер нь Монголыг муулсан хүн хол явдаггүй шүү дээ. Монголоо муулахаар бие нь өвдөлгүй яах вэ дээ.

Ийнхүү санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоол ийнхүү батлагдлаа. Үргэлжлүүлэх УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалж:www.polit.mn