Т.САЙХАН

2020 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сар гаруй хугацаа үлдлээ.  Намууд нэр дэвшигчдээ тодруулахын зэрэгцээ сонгуулийн штабыг удирдаж ажиллах менежерүүдээ ч томилж эхэлсэн байна.  Тэгвэл эрх баригч намын менежерээр намын дарга У.Хүрэлсүхийн дотно найз  УИХ-ын гишүүн Я.Содбаатар ажиллахаар болсон байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж сонгогдож байсан тэрээр У.Хүрэлсүхийн засгийн газарт Зам тээвэр, хөгжлийн сайдаар очсон боловч ЖДҮ-ийн зээл авсан гуншинтайгаар сайдын суудлаасаа буусан билээ. 

2020 оны сонгуульд дахин Өвөрхангай аймагт нэр дэвших санаархал байсан боловч МАН-ын хийсэн судалгаа, ЖДҮ-д холбогдсон муу нэр зэргээсээ болоод унах магадлал тун өндөр байгаа юм. Иймээс МАН-ын гал тогоог сахиж, асуудлаа намжаахыг илүүд үзжээ. 

Я.Содбаатарын хувьд хэрэв 2020 оны сонгуульд МАН ялсан нөхцөлд сайдын суудалд тухлах тохироог хийсэн гэх мэдээлэл ч байна.

Эх сурвалж:www.polit.mn