Орфей театр нь И.В.Гётегийн зохиол “ФАУСТ”, Ф.М.Достоевскийн зохиол “ГЭМ ЗЭМ” постдрамын жүжиг, Бродвэй театрын алдарт бүтээл АНУ-ын зохиолч Жон Патрикийн “ОПАЛ” саркастик мелодрамын жүжиг, Сорогдогийн Жаргалсайханы “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” кабаре драм, Жорж Оурэллийн “1984” постдрамын жүжиг гэсэн томоохон тайзны бүтээлүүдийг тавьсан билээ.
Орфей театрын энэ намрын бүтээл Үй Хуа “Амьдрахуй” драмын жүжиг анх удаа Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд арваннэгдүгээр сарын 13-17-ны өдөр тоглох гэж байна. Энэхүү жүжигт Гавьяат жүжигчин Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар гол дүр бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагч М.Батболд ажилласан юм.
“Амьдрахуй” драмын жүжиг нь амьдралын мөн чанарын тухай, нэгэн баян айлын хүү мөрийтэй тоглоомд толгойгоо алдан бүхий л үнэ цэнтэй зүйлээ алдаж, амиа хорлоход хүрсэн ч түүнийг даван туулж, амьдралын мөн чанарыг танин ухаарч, амьд байхын үнэ цэн, амьдралын утга учрыг ойлгож буй дэлхийн орчин үеийн сонгодог Үй Хуа “Амьдрахуй”зохиолоос сэдэвлэсэн юм.