Т.САЙХАН
"Мөрөөдлийн театр"-аас толилуулж буй "Самсара-Тэртээх хоёр зүрх" жүжигт Зохиолч Арлааны Эрдэнэ-Очирын "Голын тохой дээрх" шүлгийг холбогдох зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэн, Зохиолчдын эвлэл болон, "Арлааны Эрдэнэ-Очир сан"-аас мэдэгдэл гаргаад байсан.
Тэгвэл "Мөрөөдлийн театр"-аас тайлбар хийлээ. Тодруулбал "Мөрөөдлийн театр" болон "Арлааны Эрдэнэ-Очир сан" харилцан зөвшилцөөд, өнөөдрөөс тухайн шүлгийг жүжигт ашиглахгүй байх шийдэлд хүрсэн. Тоглолт нээхээс өмнө удаа дараа уулзаж харилцан ярилцсны эцэст шүлгийг дуу болгохгүй байя, сошиал орчноос устгая, жүжигт мөн нээлтийн тоглолтонд дуулаад дахиж ашиглахгүй байя гэж гарсан шийдвэр.
Хамтлагийн зүгээс албан хүсэлтээ өгсөн. "Арлааны Эрдэнэ-Очир сан" мөн мэдэгдэлээ гаргасан байна. Бид оюуны өмчид хүндэтгэлтэй хандсаар байх болно. Харилцан ойлголцсон сангийн хамт олонд талархал илэрхийлье" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn