П.АМГАЛАН
Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нийлийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн хоёрдугаар бүрэлдэхүүн гуравдугаар сарын 26-30-ныг хүртэл Улсын драмын эрдмийн театрын тайзнаас үзэгчдэд хүрэх гэж байна. Үзэгчдийн дунд гүн сэтгэгдэл үлдээж, урлагийн гайхамшгийг мэдрүүлсээр буй театрын оргил бүтээлүүдийн нэг болох "Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгээс та зовлон шаналал, хүсэл тэмүүлэл, хайр, гэр бүл хоорондын тэмцэл хэрхэн өрнөхийг хараарай. Мөн жүжигчдийн ур чадвар, тайзны уран бүтээл, гэрэл, хөгжим бүр төгс хослон, үзэгчдийг бодит байдлаас тасалж, шинэ ертөнцөд хүргэх мэт гайхамшгийг бүтээж буй. Хайлаас модны доор хэн нэгэн чамайг хүлээж байна.
•Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, УГЗ/
•Ерөнхий зураач: Т.Ганхуяг /УГЗ/
•Хөгжмийн зохиолч: Ц.Байдраг /СТА/
Дүрүүдэд:
• Эфрайм Кэбот – М.Түвшинхүү /МУГЖ/,
• Абби Патнам – Д.Асардарь /СТА/
• Эбин Кэбот – Т.Намсрай
• Симеон Кэбот – Б.Баттогтох /СТА/
• Питер Кэбот – Н.Мөнх-Эрдэнэ
Тасалбар худалдан авах: (https://ticket.mn/event/2468)
Жүжгийн дуу бүтнээр сонсох: