П.ЛХАГВАЖАРГАЛ

Монголын рок попын тод өнгө “Камертон” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгвэл тус хамтлаг 30 жилийн дурсамж, түүх, баяр, гунигаар аялуулах “Camerton30” тоглолтыг ирэх зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Монголд анх удаа дэлхийн түвшний бүрэн хэмжээний бие даасан мега хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжимтэй шоу тоглолт байх аж.

“Камертон” хамтлаг нь 1995 оны зургаадугаар сарын 24-нд Хөгжим бүжгийн их сургуульд байгуулагдсан бөгөөд тэр жилээ “18 нас” анхны цомгоо гаргаж байсан юм. Түүнээс хойш “Амин нутаг”, “Хайрын хот” зэрэг нийт 11 цомог, 14 бие даасан тоглолт хийжээ. Хамтлагийн гишүүд мөн соло уран бүтээлээ туурвисаар байна.

Эх сурвалж: zms.mn