ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны Мандал балгасанд зочилсон хэн бүхний заавал ордог газар нь Сөнөд музей. Монгол түмний аж байдал, үүх түүхийг танилцуулах тус музейн нэг танхимд Хятад, Өвөр Монголд төдийгүй дэлхийд гайхагдсан шог зураач Б.Билэгийн бүтээлүүдийг дэлгэсэн байсан юм. Шог зураач Б.Билэг Сөнөд зүүн хошууны хүн. Одоо ч Шилийн голдоо ажиллаж, амьдарч бүтээлээ туурвисаар суугаа. Тэрээр айл гэрийн амьдрал, хүмүүний харилцаанаас эхлээд байгаль орчин, хүж дэлхийгээ хайрлахыг ёгт утга, өргөн агуулгаар харуулж чаддаг нэгэн юм. Өөрийн улс оронд төдийгүй олон улсын шог зургийн үзэсгэлэнд 300 гаруй бүтээл нь сонгогдож, улс болон дэлхийн нэр хүндтэй уралдаанаас 400 гаруй шагнал хүртээд буйн 11 нь дэлхийн уралдааны тэргүүн байрын шагнал юм. Энэ удаа бид түүний үзэсгэлэнд дэлгэгдсэн  бүтээлээс хүргэж байна.

 

Гэрэл зургийг Л.Номингэрэл

“Аргалд явсан ээж”
“Санууламж”
“Өөр өөрийн хэрэгцээ”
“Ногоон өнгө”
“Нисэх боловсрол”
“Зүгээр суухаас зүлгэж суу”
“Ганц л үлджээ”                                         “Хүний гарт”                                 “Үүгээр гаталъя”

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)