Оюутан сэтгүүлч Д.Отгонбаяр
Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг энэ сарын 24-нд “Амьдрал” тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Энэхүү тоглолтоо тэд 35 жилийн ойдоо зориулснаараа онцлог юм. Тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хурлын үеэр хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Ц.Энхманлай “Бид энэхүү тоглолтыг зөвхөн хамтлагийн ойг тэмдэглэх маягаар биш амьд хөгжмийн наадам болгоё гэж шийдээд бэлтгэл ажлаа хангаж байна” хэмээн онцолсон юм. “Амьдрал” тоглолтод нийт 35 хамтлаг, дуучин ая дуугаа өргөх ажээ. Тодруулбал, “Чингис хаан”, “Хурд”, “Айзам”, “Никитон” хамтлаг болон дуучдаас Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, С.Наран, Б.Баярцэцэг нар оролцож, ая дуугаа өргөх юм.
“Харанга” хамтлагийн 35 жилийн ой “АМЬДРАЛ” амьд хөгжмийн наадмын Ерөнхий зохион байгуулагч “PPL”, хамтран зохион байгуулагч “M Karaoke” ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)