Т.Өэлүн

Монголын уран зургийн галерейд МУБИС-ийн  Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн багш нар болон, Бүгд Найрамдах Солонгос Улсын Кённги их сургуулийн багш нарын хамтарсан “KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна. Тус үзэсгэлэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилнэ. Солонгосын 15 уран бүтээлч, Монгол Улсаас 10 уран бүтээлч оролцож байна.

Кёнгги их сургуулийн ерөнхийлөгч Youn Kou Lee нээлтийн үеэр “Техник, технологи хөгжсөн энэ зуунд хүний гараар хийгдсэн зүйлийг ямар ч робот хийж чадахгүй.  Учир би уран зураг, уран бүтээлчээр их бахархдаг ” гэсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn