Б.Нямсүрэн
Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүн Жин 18 сарын хугацаатай цэргийн албаа хаажээ. Түүнийг цэргээс халагдсаныг "Big Hit Music" агентлаг албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн халагдаж ирэх өдөр нь ямар нэгэн онцгой арга хэмжээ зохион байгуулахгүй, энэ өдөр зөвхөн цэргийн үүрэгтнүүдэд зориулагдсан байдгийг шүтэн бишрэгчдэд нь сануулжээ.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл "SBS" тухайн өдөр гадаа нь хүлээж, шууд дамжуулалт хийжээ. Шууд дамжуулалтаас харахад Жин мөр зэрэгцэн алба хаасан найз нөхдөө тэвэрч байв. Дараа нь хамтлагийн яг одоо албаа хааж буй зарим гишүүн түүнийг угтан авч, баглаа цэцэг өгчээ. Хамтлагийн ахлагч "RM" энэ үеэр "Dynamite" дууг саксофон хөгжмөөр тоглосон байна.
Эх сурвалж: www.zms.mn