Р.ОЮУН

Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй соёл, урлагийн боловсролын хөгжлийн "ODA" төсөл хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ төсөл нь 2024 онд Хүүхэлдэйн урлагийн эртний нэг төрөл болох сүүдрийн хүүхэлдэйн хамгийн сүүлийн үеийн трэнд, арга барил, түүний түүх, онцлог, гэрэл сүүдрийг ашиглах арга зүй, сүүдрийн жүжиг найруулах ур чадвар гэсэн онол, практик хосолсон хэлбэрээр өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хэрэгжих ажээ. 

Төслийн эхний долоо хоногт Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчдэд Солонгос улсаас ирсэн мэргэжлийн багш Им Жон Ми, Ну Сон Шин, Шим Сан Хаг, Жу Хэ Ён нар тусгай хөтөлбөрийн дагуу хичээл орох юм байна. Харин хоёр дахь долоо хоногт сургуулийн өмнөх боловсролын багш, ЕБС-ийн багш, сурагчид, иргэдэд зориулан сургалтад хамрагдсан уран бүтээлчид солонгос багш нарын удирдлага дор хичээл заах аж. Улсын хүүхэлдэйн театрт хэрэгжих энэ төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачууд, иргэдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг чадавхжуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр бүхий сургалт юм. 

Соёлын яамны мэргэжилтэн Б.Цэнгэл, Улсын хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул, Солонгосын сургагч багш Им Жон Ми. 

Сургагч багш Жу Хэ Ён, Ну Сон, Шин нар

Сургагч багш Жу Хэ Ён, Ну Сон Шин, Соёлын яамны мэргэжилтэн Б.Цэнгэл, Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул, Солонгосын сургагч багш Им Жон Ми, Шим Сан Хаг нар.

Соёл, урлагийн боловсролын хөгжлийн "ODA" төслийн нээлт эхэллээ.

Эх сурвалж www.zms.mn