Т.САЙХАН

Улсын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид "18 дахь хаврын хайр" драмын жүжгийг энэ сарын 9-ийг  дуустал тоглоно.   Жүжгийн зохиолыг Н.Уранзаяа бичиж, найруулагчаар Э.Ёндоншарав, продюссерээр гавьяат жүжигчин Н.Ариунболд  ажиллажээ.  Бүтээлд өсвөр насны хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, хайр дурлал, өрсөлдөөн, нэгнээ ялж, давж гарахын хүсэл, бүр хүссэндээ хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байдал гээд нэгийг ч үлдээлгүйгээр тайзнаа үзүүлж байна.  Жүжгийн зохиолыг бичиг Н.Уранзаяа өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. “Их сонин мэдрэмж байдаг юм байна.  Мөнхийн догдлол, сандралтай. Анхны өөрийн бүтээл болоод ч тэр үү хайр дүүрэн, гэхдээ л цаанаа нэг айдастай. ... Өнөөдөр үзэгчид хэр байсан бол, үзэгчид яаж хүлээж авсан бол гээд... цаг минут тутам бодлогоширно. Жүжгийн дараа нэг хүүхдүүд дундуур явах их гоё, багшийгаа тэвэрч уйлна.  Найзуудаараа тэврэлдэнэ, тэдний шивнэлдэхийг сонсох их сайхан байдаг юм. Яг манай өсвөр насныхан, ахлах ангийн сурагчдад, хонхны баяраараа багштайгаа үзэх жүжиг байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Тийм болохоор тэр орон зайг дүүргэхийг хүссэн нь манай Улсын Хүүхэд Залуучуудын Театр-ын "18 ДАХЬ ХАВРЫН ХАЙР" драмын жүжиг юм” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn