Р.ОЮУН

Монголын урчуудын эвлэлийн шагналт зохиолч Л.Гүрсэдийн 80 насны ойд зориулсан "Сэтгэл шингэсэн өнгө" хүндэтгэлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдлээ. Үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөг болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь хадгалагдаж байгаа 75 бүтээлийг дэлгэжээ. Зураач Л.Гүрсэд 1944 онд Булган аймгийн Тэшиг суманд төрж, 1963 онд нийслэлийн V дунд сургуулийг, 1967 онд Багшийн дээд сургуулийн Уран зургийн ангийг уран зураач мэргэжлээр төгссөн байна. Түүний бүтээлүүд ихэвчлэн эх орончдын гавьяаг мөнхжүүлсэн утга агуулгатай мөн эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, хувьсал, хөрөг зураг, аж байдлын сэдэвтэй байлаа. 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн ялгарах онцлог нь тухайн цаг үеийн хүмүүсийн төрхийг бодит, уран сайхны аргыг хослуулан харлуулах, тухайн цаг үеийн улс төрийн амьдралыг харуулсан ахуйн шог зураг, нийслэлийн хөгжил дэвшил, түүх, улс орныхоо ажилчин, хөдөлмөрч хүмүүсийн амьдралыг харуулсан шилдэг бүтээлийг дэлгэсэн нь сонирхолтой байв. "Сэтгэл шингэсэн өнгө" үзэсгэлэн ирэх сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм байна.

 

Гэр бүлийн хөрөг.

Хоньчин дээр.

Тойром дээр.

Төрсөн нутаг-Аав ээж, ач хүүтэйгээ.

Эхийн хөрөг.

Монголын урчуудын эвлэлийн хорооны ерөнхийлөгч П.Ганбат Л.Гүрсэд гуайд баяр хүргэж үг хэллээ.

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Гүрсэд.

Л.Гүрсэд гуайд ойр дотныхон нь баяр хүргэв.

Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар "Сайхан байна. 1980-аад оны эхээр бид хоёр "Улаанбаатарын мэдээ" сонинд хамт ажиллаж байсан. Би тэр үед нэлээд хөөцөлдөж байгаад Элдэв-Очир кинотеатрт "Хот ба зураач" гэсэн үзэсгэлэнг нь гаргаад тайлбар, өгүүлэл бичиж байснаа санаж байна. Ер нь үзэсгэлэнгээ цөөхөн гаргасан. Энэ удаа 80 насныхаа босгон дээр "Сэтгэл шингэсэн өнгө" үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь том сэтгэлгээ, урам зориг, тайлан гэж харж байна" гэсэн юм.

Бүрдэн дээр.

Говийн заг.

Шивэрийн гол.

Ёлын ам.

Цогтын хадны бичээс.

Аварга саальчин Рэнцэн.

Ногоон цавын хоолой.

Шастин эмч.

Амьдралын өнгө.

Монголын уран зургийн галерейн захирал М.Отгончимэг зураач Л.Гүрсэдтэй хамт.

Эх сурвалж www.zms.mn