П.Лхагва 

Монголын кино театруудын менежментийн холбооноос кино театруудаар үзэгчдийн хүртээл болгож буй монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг билээ. 

Тэгвэл энэ гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн “In da House 3: in Korea” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний дөрөв хоногтоо 40.625 үзэгчдэд кинотеатраар хүрсэн бол 25-ны өдөр гэхэд 107 мянга давжээ. 

Харин "Цөвүүн цаг" уран сайхны кино өчигдрийн байдлаар 127 мянган үзэгчийн хүртээл болж, энэ хавар нээлтээ хийсэн монгол киноны жагсаалтыг тэргүүлж байна.