Галт тэрэгний хүнгэнэсэн чимээ аниргүйг эвдэж, Москвагийн авто зогсоол хөл хөдөлгөөн ихтэй байв. Язгууртан Степан Облонский их л сандарсан байдалтай хэн нэгнийг хүлээнэ. Энэ бол түүний дүү үзэсгэлэнт Анна Каренина. Жижигхэн бие, цав цагаахан царай, улаан уруул. Хэн ч харсан гоо үзэсгэлэнг нь бишрэм энэ бүсгүй язгууртан Алексей Каренинийн гэргий, найман настай хүүгийн ээж билээ. Энэ жүжигт XIX зууны үеийн Оросын язгууртан, дээдсийн хүрээллийнхний амьдралыг харуулдаг. Эрхэмсэг бүсгүйчүүд. Анна ч тэдний нэг байв. Чамин хувцаслаж, дарс шимэн, үдэшлэгт уригдаж, цэнгэн хөгжилдөх дуртай. Түүний нөхөр Алексей Каренин ч энэ хүрээлэлдээ албан тушаал, эрх мэдэл, бэл бэнчингээрээ дээгүүрт эрэмбэлэгдэнэ. Үүний хэрээр Аннаг сонирхох, сонжих хүн олон. Бүсгүйн хувьд ч тэдний дунд хэрхэн биеэ авч явах, яаж харилцахаа сайн мэддэг нэгэн. Гэвч Вронскийд дурласан түүний сэтгэл Аннаг энэ хүрээллээс зугтах, гарах хамгийн том шалтгаан болох ажээ. Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн талаар гэрэл зургийн сурвалжилгаас таалан соёрхоно уу.
Москва хотын язгууртан Ван Щербацкийн охин Кити. Вронский түүнтэй сүй тавихаар тохиролцсон ч Аннаг харсан цагаасаа хойш зүрх нь хүчтэй цохилох болжээ.
Анна нөхөр Алексей Каренин, хүүгийн хамт.
Ахимаг насны Аннад Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд.
Хоёр Анна.
Анна, Вронский хоёр.
Анна нөхөр Алексей Каренины хамт морин уралдаан үзнэ.
Анна охиноо төрүүлээд хоёр нөхрөөсөө эвлэрэхийг хүсэв.
Варя Вронская хүүгээ Аннагаас салахыг шаардав.
Дээдсийн хүрээллийнхэн дуурь үзэв.
Нөхөртэй мөртлөө залуухан офицерт сэтгэл алдарсан түүнийг дээдсийн хүрээллийнхэн үзэн ядаж, үгийн муугаар доромжилсон ч бүсгүй эрхэмсэг, бардам, нугарашгүй байгаа нь түүний Вронскийд өгсөн чин сэтгэлийн хайрыг илэрхийлнэ. Анна доромжлолын өмнө ч бууж өгөлгүйгээр ганцхан түүнийг хайрласан.
Монголын анхны Анна Н.Баярмаа шинэхэн Анна жүжигчин О.Хонгорзул.
УДЭТ-ын хамт олон тоглолтын дараа.
Зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон орчуулжээ.
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав.
Эх сурвалж www.zms.mn