Б.Нямсүрэн
МЗЭ-ийн шагналт М.Цэдэндоржийн болон Ч.Лодойдамбын шагналт, Болорцом наадмын зургаан удаагийн шагналт сэтгүүлч, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы “Гэгээн хаврын дуутай найраг” уран бүтээлийн цэнгүүн зохион байгуулагдах тов гарчээ.
Тоглолтын нэрийн тухайд яруу найрагч М.Билэгсайхан “Би аливааг гэгээнээр харах сайхан. Уран бүтээл бүрд гэгээн гэдэг үг ордог. Тиймдээ ч шүлэг дуу хосолсон цэнгүүнээ “Гэгээн хаврын дуутай найраг” гэж нэрлэсэн” гэв. Тэрээр урын сандаа 30 гаруй дуутай. Үүнээсээ шилж 10 гаруй дууг сонгож энэ удаагийн цэнгүүндээ эгшиглүүлэхээр болжээ.
Цэнгүүнд: -Ардын жүжигчин С.Батсүх
-Гавьяат жүжигчин С.Ганзориг
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар
-Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо
-Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ
-Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Болор-Эрдэнэ
-Соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх
-Соёлын тэргүүний ажилтан Ж.Болдбаатар
-Соёлын тэргүүний ажилтан А.Оросоо
-Соёлын тэргүүний ажилтан Г.Машбат
-Соёлын тэргүүний ажилтан П.Оюунчимэг
-Соёлын тэргүүний ажилтан П.Жимсээ
-Дуучин Х.Давхарбаяр
-Эмоци продакшны жүжигчин Г.Бямбахүү
-Хатан бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцоно.
Эх сурвалж: www.zms.mn