Р.ОЮУН

СУИС-ийн багш, дуурийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан, Монголын дуурийн нэрт дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуайн шавь Б.Баттөрийн "Их Монголын нүргээн" тоглолт болж Монголын болон дэлхийн урлагийн баргил хоолойтнууд нэгэн дор чууллаа. Түүнийг Монголын ард түмэн Сэлэнгийн гэдгээр нь андахгүй. Тэрээр урлагт зүтгэсэн он жилүүдээ хүндэтгэн энэ удаагийн тоглолтоо олон түмэнд хүргэсэн юм. "Их Монголын нүргээн" тоглолтод СУИС мэргэжлийн дуучин бэлдэж эхэлсний 60 болон түүний 50 насны баяр, Монголын үе үеийн бүдүүн хоолойтой уран бүтээлчид ирж дуулсан юм. Тоглолтод баргил хоолойтнуудаас Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин Ө.Баярмагнай, Ардын жүжигчин Д.Самбуу, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Н.Мөнзул, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, гавьяат жүжигчин Б.Батмэнд, гавьяат жүжигчин Б.Батбаатар, гавьяат жүжигчин Э.Анхбаяр, гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар, урилгаар Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Д.Долгормаа, гавьяат жүжигчин У.Далантай, гавьяат жүжигчин С.Ганзориг, гавьяат жүжигчин Б.Батболд, гавьяат жүжигчин Ө.Уянга, гавьяат жүжигчин Д.Отгонжаргал болон ЦДБЭЧ-ын Эстрад симфони найрал хөгжим, Ардын дуу, бүжгийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран бүтээлчид, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн шавь нар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар "Хатан" бүжгийн чуулга, СУИС-ийн найрал дуучид, Б.Баттөр багшийн шавь нар, БНХАУ-ын дуучин Ли Юй Шюань, ӨМӨЗО-ы дуучин Б.Баянбулаг нар оролцож уран бүтээлээсээ толилууллаа. 

 

"Хатан" бүжгийн чуулгын бүжигчид.

УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү, гавьяат жүжигчин Х.Үнэнхүү.

Ардын жүжигчин А.Дашпэлжээ.

Ардын жүжигчин А.Долгор.

Ардын жүжигчин Д.Самбуу.

СУИС-ийн багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Баттөр хоёр шавийн хамт.

Түүний гэргий баяр хүргэж, тоглолтын хоёр дахь үеийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолктой хамтран хөтөлсөн юм.

Ардын жүжигчин Ө.Баярмагнай.

Тоглолтод гурван Батмэнд ирж оролцсон нь үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн юм. Зүүн гараас Соёлын тэргүүний ажилтан Х.Батмэнд, Үндэсний урлагийн их театрын дуучин, гавьяат жүжигчин Б.Батмэнд, УДБЭТ-ын дуучин Б.Батмэнд нар.

Зүүн гараас Нюанс хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан М.Амарсанаа, Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Жавхлантөгс.

ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Н.Мөнхзул.

Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс.

Гавьяат жүжигчин Д.Отгонжаргал.

Зүүн гараас БНХАУ-ын дуучин Ли Юй Шюань, гавьяат жүжигчин У.Далантай, ӨМӨЗО-ы дуучин Б.Баянбулаг.

Нэг ангийн гурван гавьяат.

Биеийн чилээгээ гаргая.

СУИС-ийн 6а ангийн дөрөв.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк тэдэнд амжилт хүсэв.

Ээжийн сургааль алт.

50 нас хүрсэн ч ээждээ үргэлж нялхаараа.

Өвөрмонголоос найз минь иржээ.

Бага ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Д.Амар шавьдаа баяр хүргэв.

"Их Монголын нүргээн" тоглолтод Ардын дуу, бүжгийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран бүтээлчид Сэлэнгэ аймгаас ирж хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж www.zms.mn