Б.ТУУЛ
Өнгө гэрлийн орчлонд салбар салбартаа тод гэрэлтсэн 68 бүсгүйг гэрэл сүүдрийн урлагаар, хар цагаан өнгөөр урлагийн сонгодог бүтээл мэт өнгө донжийг нь нарийн тохируулан урласан “Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэн “Монгол Арт” галлерейд үүдээ нээгээд хоёр хонож байна. Үзэсгэлэнд нийт 70 орчим бүсгүйчүүдийн хөрөг зураг тавигджээ.
Бүтээл тус бүрийг харахад, та эндээс гэрэл зурагчны мэдрэмж, гэрэл сүүдрийн шийдэл, уран нарийн дэглэлт зэргийг олж харахаас гадна эдгээр бүсгүйчүүдийн үсний засалт, хувцаслалт, стиль имиж, нүүр будалтын урлаг хоорондоо ямар нарийн зохицсныг олж харах болно. “Os Make Up Studio”-ийн захирал, артист Г.Отгонсүрэн, "Нару" фотостудийн захирал Д.Нармандах нарын хамтран гаргаж буй "Монгол бүсгүй" хөрөг зургийн үзэсгэлэнгээс дараах фото сурвалжлагыг хүргэж байна
Эх сурвалж: www.zms.mn