Ч.Гантулга

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит киног бүтээжээ.  Сэтгэлзүйн драм төрлийн энэхүү  киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, найруулсан байна. Түүний хувьд өмнө нь “Монгол” киноны зохиолч найруулагчаар ажиллаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.  Харин киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ. 16 ангит тус бүтээл энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.

Эх сурвалж zms.mn