Б.Нямсүрэн
Говийн догшин хутагт, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулж “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг бүтээсэн билээ. Тус бүжгэн жүжиг маргаашаас эхлэн ирэх сарын 4-нийг хүртэл Нийслэлийн үзэгчдэд хүрнэ.
“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн онцлох найман баримтыг хүргэж байна.
- Д.Ражваа хутагтын хайртай бүсгүй болох Цогзолын дүрд ҮУИТ-ын бүжигчин, мисс Б.Болор ажиллана.
- Өнгөрсөн оны долдугаар сард анх удаа Дорноговь аймагт тоглогджээ.
- “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг нь Дулдуйтын Данзанравжаагийн түүхийг өгүүлнэ.
- Үзэгчдийн хүсэлтээр Нийслэл хотод таван удаа тоглохоор болжээ.
- Бүжгэн жүжгийн хөгжмийг Дорноговь аймгийн уугуул хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр хийжээ.
- Ноён хутагт Д.Данзанравжаагийн бага насны дүрд Б.Эрхэм-Эгшиглэн, идэр насны дүрд Үндэсний Урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр ажиллана.
- Анх тоглогдохдоо 80 гаруй хүн ажиллаж байсан бол энэ удаа 100 гаруй уран бүтээлч ажиллана.
- Бүжиг дэглээчээр Х.Хашхүү ажилласан байна.
Эх сурвалж: www.zms.mn