Гэрэл зургийг Р.Оюун
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улс, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, профессор Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын театрын музейд "Театр урлагт хөл тавьсан 50 жил" эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгыг сонирхоно уу.
Ц.Гантөмөр гуайн алтан портнёр Ардын жүжигчин Ж.Лхамхүү.
СУИС-ийн зөвлөх профессор, доктор Д.Батсайхан театр судлаач С.Дашдондог жүжигчин Ц.Гантөмөрийн тайзнаа бүтээсэн дүрүүдийг судалсан талаар илтгэл тавилаа.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд дурсамжаа хуваалцав.
СУИС-ийн тэргүүлэх профессор, доктор С.Болормаа Ц.Гантөмөрийн багшлах ур чадвар, онцлогийн талаар илтгэл тавьсан юм.
Эх сурвалж www.zms.mn