П.АМГАЛАН

Оросын алдарт дуучин, татар гаралтай Алсу ирэх сарын 17-нд “АСА АРЕНА”-д тоглолтоо хийхээр болсныг “DD Entertainment” зарласан. Тэгвэл түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

Монголчууд түүнийг “Зимний сон”, “Иногда”, “Весна”, “Небо”, “Осень” зэрэг олон хит дуугаар нь мэддэг.

Алсу Ралифовна Абрамова 1983 оны 6-р сарын 27-нд Татарстаны Бугульма хотод төрсөн.

Алсу нь Ралиф Рафилович болон Разия Исхаковна Сафиныхны гэр бүлд төрсөн бөгөөд хоёр ахтай. 

Оросын алдартай дуучин, телевизийн хөтлөгч, жүжигчин .

Тэрээр Оросын Холбооны Улсын Гавьяат жүжигчин (2018), Татарстаны Ардын жүжигчин (2010), Башкортостаны Ардын жүжигчин (2019) цолтой.

1999 онд Алсу өөрийн анхны “Алсу” нэртэй цомгоо гаргаж, “Зимний сон” (Өвлийн зүүд) дуугаараа алдартай болсон. 2000 онд тэрээр “Евровидение” дууны тэмцээнд Оросыг төлөөлж, “Solo” дуугаараа хоёрдугаар байр эзэлж байжээ.

Алсу 2006 онд бизнесмен Ян Абрамовтай гэрлэж, тэд гурван хүүхэд төрүүлсэн.

Тэрээр сүүлд 2023 онд “Скучаю вопреки” нэртэй шинэ синглээ гаргасан.

Эх сурвалж:www.zms.mn