Ч.ГАНТУЛГА

Монголын отгон театраар нэрлэгдээд буй “PRO театр энэ оны анхны уран бүтээлдээ оржээ. Тэд энэ удаад дэлхийн алдартай зохиол болох “Шадар гурван цэрэг” жүжгийг физикл хэлбэрээр тавих ажээ. Жүжгийн сургуулилт эхэлсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх юм. Жүжгийн үйл явдал тэртээх XVII зуунд өрнөнө. Эрэлхэг Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арами, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онцлог ажээ. Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилттой нүүр тулах  ч  үнэнч шударга зангаар бүгдийг даван туулж, нөхөрлөлөө үнэ цэнтэй хэвээр нь авч үлддэг билээ.  

Эх сурвалж: www.zms.mn