Урлагийн чиглэлээр дагнасан “Yupvoted” цахим хуудаст “Монгол Хаан” жүжгийн талаар ажиглалт шүүмж бичсэнийг орчуулан хүргэж байна.

Монголын тэргүүлэх театрын нэгдэл Их Британид Лондонгийн Колизейд “Монгол Хаан” жүжгээрээ хүрэлцэн ирээд байна. Англи хадмал орчуулгатай Монгол хэлээр тоглогдож байгаа энэхүү гайхалтай бүтээл нь сэтгэл татам бүжиг, жүжгийн дүрслэлүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулж байна гэхэд болно.

Эл бүтээл нь Монголын уламжлалыг орчин үеийн урлагтай хослуулан бүтээсэн бөгөөд Монголын эзэнт гүрний домогт удирдагч гэж зохиомжлогдсон Арчуг хааны мандан бадралын өвөрмөц үзэгдлүүдийг бүтээжээ. Драм, адал явдал, тулааны урлагт дуртай хүн бүрийн заавал үзэх ёстой жүжиг гэж бодож байна.

Дуурь, бүжиг, хөгжмийг хослуулсан нь "Монгол Хаан"-ыг үзэмж сайтай, эрч хүчтэй бүтээл болгожээ. Арчуг хааны эрх мэдлийн оргилд гарах үйл явц Монголын тал нутагт өрнөж, романтик, ид шидийн сэтгэлгээг хослуулсан жүжиг бүтээжээ. Эл жүжиг нь эртний Монгол бүжгийн ур хийц, арга барилыг шингээснээр жинхэнэ утга учиртай болж, Монгол соёлын жинхэнэ баяр цэнгэл болгон хувиргаж байна.

Энэ жүжигт Арчуг хааны дүрийг Ганболдын Эрдэнэбилэг, бага хатны дүрийг Одхүүгийн Дөлгөөн бүтээж, онцгой хүчирхэг, сэтгэл татам үзүүлбэр болгожээ. Жүжгийн уран сайхны удирдагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Гончигийн Цоггэрэл, продюсероор Жанчивын Өнөрмаа, "Белла" Баярцэцэг нар ажиллаж байна.

“Монгол Хаан” жүжиг нь чимэглэл хувцсаараа онцгой үнэ цэнэтэй. Нарийн чамин гар урлал, гайхалтай иж бүрэн чимэглэл хийц нь үзэгчдийг Монголын талаарх бодол руу татна.

Хатгамал, дээлийн тод өнгө нь жүжгийн ерөнхий өнгө төрхийг нэмж өгчээ. Жүжгийн онцлог бол Монголын үндэсний хөгжмийг амьд найралтай хослуулсан иж бүрэн хөгжим юм. Гэрэлтүүлэг нь гайхалтай, гүн гүнзгий, үзэгдэл бүрийг хурц болгож, сэтгэл хөдөлгөм байдлыг нэмэгдүүлнэ. Мод, чулуу зэрэг байгалийн материалыг ашиглах нь тансаг, жинхэнэ мэдрэмжийг бий болгодог. Жүжгийн нийт дүрүүд нь нийгмийн байр суурь, зэрэг зиндааг илэрхийлсэн тансаг хувцастай.

"Монгол Хаан" жүжигт урьд нь үзэж байгаагүй хамгийн сонирхолтой тулааны үзэгдлүүд гардаг. Тэд эрч хүчтэй, эрэмгий хөдөлгөөн үзүүлж, хөдөлгөөн бүрдээ утга санаа агуулжээ. Жүжигчид, бүжигчид тайзнаа сэлэм эргүүлэх нь гайхалтай үзүүлбэр болжээ.

"Монгол Хаан"-ы хамгийн гайхалтай талуудын нэг нь эрх мэдэл, үнэнч байдал, уламжлал зэрэг сэдвүүдийг хөнджээ. Эдгээр сэдвүүдийг харилцан яриа, үйлдлээр харуулж, орчин үеийн үзэгчдэд хамааралтай болгосон байна.

Энэ нь Арчуг хааны өв залгамжлал, ард түмэндээ арилшгүй мөрөө үлдээсний гэрч юм. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэхээр жүжгийн эргэлтүүд нь эхнээсээ дуустал сэтгэл хөдөлгөж байлаа.

“Монгол Хаан” бол туульс, жүжиг, тулааныг сэтгэл хөдөлгөм, сонирхол татам байдлаар хослуулсан онцгой бүтээл юм. 

Эх сурвалж: The Rise of Archug Khan (yupvoted.com)

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 11 (7255)