Ч.ГАНТУЛГА

"Авъяаслаг монголчууд" шоуны анхны дугаарын ялагч О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг Америкчууд" шоунд амжилттай оролцож байна. Тэрбээр тус шоуны "AGT: Fantasy League" шатанд шалгараад байгаа юм. Энэ нь шүүгч өөрт таалагдсан оролцогчоо сонгож, дараагийн үзүүлбэрт нь  чиглүүлэх ажээ. О.Энх-Эрдэнийг шүүгч, модель Хэйди Клум сонгосон бөгөөд манай дуучинд Гарт Бруксын  "Friends in Low Places" дууг санал болгож дуулуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.

Эх сурвалж: www.zms.mn