Ч.Гантулга 

Соёлын яамнаас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тэр дундаа Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд  Франц улсын Нант хотод  “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийжээ. Чингис хааны тухай тус үзэсгэлэнг одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн үзсэн гэж Соёлын яамнаас мэдээлэв. Энэхүү үзэсгэлэнг цааш нь эх орондоо болон АНУ-д дэлгэх ажээ. Харин 2025 онд Швейцарт гаргах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: zms.mn