Ч.ГАНТУЛГА
Солонгосын алдартай цувралын нэг болох “F4” киног үзээгүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл тус киноны жүжигчин Ким Хён Жун Монголд ирэхээр болжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 17-нд MC Sniper, Bloo нартай хамт манай улсад тоглолтоо хийх юм байна. Харин Монголын талаас ThunderZ, Чойжоо, Vandebo, Gangbay болон “A Sound” хамтлаг тоглолтод оролцож, ая дуугаа өргөх юм. Ким Хён Жун 1986 оны зургаадугаар сарын 6-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төржээ. Тэрбээр гуравдугаар ангиасаа гитар тоглож, урлагийн авьяас нь илэрсэн байна. Ингээд дунд сургуулиа төгсөөд Солонгосын Урлагийн академид суралцсанаар дуучин болжээ.
Эх сурвалж: www.zms.mn