Гэрэл зургийг Р.Оюун
Ж.Чулууны "Уран Хас" бүжгэн жүжгийн пянз хэвлэгдсэн талаар УДБЭТ-т хэвлэлийн хурал хийлээ. Хуралд УДБЭТ-ын захирал, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын Уран сайхны удирдагч Г.Ганцэцэг, "Чулуун сан"-гийн тэргүүн, Ардын жүжигчин Ч.Чинбат, ахмад балетчин, гавьяат жүжигчин Л.Оюунбат, УДБЭТ-ын ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Ц.Тэлмүүн-Очир, ахмад уран бүтээлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баатар нар оролцож мэдээлэл өглөө. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
"Чулуун сан"-гийн тэргүүн, Ардын жүжигчин Ч.Чинбат, ахмад балетчин, гавьяат жүжигчин Л.Оюунбат нар пянзны талаар хөөрөлдөж буй нь.
Ахмад балетчин, гавьяат жүжигчин Л.Оюунбат, УДБЭТ-ын захирал, гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай.
"Чулуун сан"-гийн тэргүүн, Ардын жүжигчин Ч.Чинбат, УДБЭТ-ын ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Ц.Тэлмүүн-Очир, ахмад балетчин, гавьяат жүжигчин Л.Оюунбат.
УДБЭТ-ын захирал, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын Уран сайхны удирдагч Г.Ганцэцэг, ахмад уран бүтээлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баатар.
Эх сурвалж www.zms.mn