Б.НЯМСҮРЭН
Залуу дуучин Т.Баярхишиг энэ сарын 25-нд анхны бие даасан “Хэрвээ би” тоглолтоороо үзэгчидтэй уулзахад бэлэн болжээ. Мөн тоглолтод урилгаар олон уран бүтээлч оролцох юм. Тэрбээр “Залуу уран бүтээлч миний анхны тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Сонсогчдынхоо сэтгэлд нийцсэн сайхан тоглолт хүргэхийг хичээж байна” гэлээ. Тоглолтоо хоёр дахь уран бүтээлээрээ нэрлэсэн аж.
Т.Баярхишиг нь СУИС-ийн Уртын дууны ангийг дүүргэжээ. Хоёрдугаар дамжааны оюутан байхаасаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн.
Эх сурвалж: www.zms.mn