Ч.ГАНТУЛГА

Найруулагч Ц.Амартүвшиний бүтээл “Бидний араншин” кино энэ сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болох ажээ.  Тус бүтээлийг “F” студи, “Update” энтертайнмент хамтран хийжээ. Комеди, драм төрлөөр бүтсэн энэхүү киноны гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна. Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийдэх юм. Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин.

Эх сурвалж: www.zms.mn