Ч.ГАНТУЛГА

Олон улсын наадмуудад амжилттай оролцож, Каннын кино наадамд шалгараад буй “Баавгай болохсон” кино маргаашнаас бүх кино театруудар гарч эхлэх юм. Киноны Монгол дахь нээлттэй холбоотойгоор өнөөдөр уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ. Киноны зохиолч, найруулагч П.Золжаргал “Бидний энэхүү бүтээлд олон хүний хөч хөдөлмөр шингэсэн. Мөн Катар, Швейцар, Франц гээд олон улсын багтай хамтарснаараа онцлог. Өнгө засалт болоод дууны найруулгыг Парист хийлгэсэн. Харин зураг авалтаа Дэнжийн мянгын гэр хороололд авсан. Нийтдээ 80 гаруй хүний авьяас билэг, сэтгэл зүрхээр боссон байна. Киногоо өнгөрсөн оны хоёрдугаар сард бүрэн хийж дуусгаад Каннын кино наадамд явуулаад шалгарсан мэдээ дуулаад үнэхээр баярласан” гэв.   "Баавгай болохсон" кино өчигдөр Франц улсын 100 кино театрт нээлтээ хийсэн. Харин үүний өмнө Швейцар улсын 27 кино театрт нээлтээ хийгээд байсан бол ийнхүү маргаашнаас эх орныхоо үзэгчидтэй уулзах нь ээ. Тус бүтээлд Физикийн хичээлд сонирхолтой,  гэрэлт ирээдүйд тэмүүлсэн өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг юм.

Эх сурвалж: www.zms.mn