Баатарын НЯМСҮРЭН

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2023 онд  “Бөхийн мэдээ” буландаа үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд өнгөлөн барилдаж буй хүчтэнүүдээс ярилцлага авсан билээ. Тэд үндэсний бөхийн хөгжил, ирээдүйн амжилтынхаа талаар өөр өөрсдийн үзэл бодлоор хэрхэн ярьсныг тоймлон хүргэж байна.

 

Сумын заан О.Доржсамбуу

-Зүлэг ногоон дэвжээндээ сайхан барилдаж, удмынхаа нэрийг өндөрт өргөмөөр байна. Үүний тулд бэлтгэлээ тогтмол хийж,  сэтгэл зүйгээ ч сайн бэлтгэх ёстой. Мөн өөрөөсөө том цолтой бөхчүүдтэй сайн барилдаж, туршлага хуримтлуулах нь чухал.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Би анх аав, ах нарынхаа зодог шуудгаар гангардаг байлаа”  ярилцлага  2023.01.17

https://www.zms.mn/a/92536

 

Аймгийн арслан Ч.Алтангэрэл

-Амжилт гаргахад хичээл зүтгэл, тууштай байдал чухал. Бөх хүн жудагтайгаас гадна бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь зөв.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Арслан цол хүртэж зорилгодоо нэг алхам ойртсон”  ярилцлага  2023.02.14

https://www.zms.mn/a/92936

 

Сумын манлай заан Э.Совджамц

-Өмнө нь үндэсний бөх сонирхогчдын түвшинд л байсан юм билээ. Дээр үед барилдаж байсан бөхчүүд тууштай бэлтгэлгүй барилддаг. Харин одоо бөхчүүд өдөр бүр бэлтгэл хийж, хоол, хүнсээ зохицуулж  байна. Тиймээс үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжиж байгаа юм.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Үнэн хүчээр авсан цол үнэ цэнтэй ”  ярилцлага  2023.06.20

https://www.zms.mn/a/94374

 

Улсын начин Э.Энх-Амгалан

-Барилдаж буй залуус бүгд л байнгын бэлтгэлтэй байна. Холбооноос гаргаж байгаа дүрэм, шийдвэр  нь судалгаанд суурилсан байдаг байх. Тиймээс гаргасан дүрмийг нь мөрдөж барилдана.  Харин сэргээшийн тухайд эсрэг байр суурьтай байдаг.  Явцын шинжилгээг олон давтамжтай авч байвал энэ асуудал цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Наадамд ахын дээл, өмсгөл ээлтэй санагддаг”  ярилцлага 2023.10.31

https://www.zms.mn/a/95999

 

Улсын начин Б.Даваа-Очир

-Бөхчүүдийг үргэлж үнэнч, шударга байгаасай гэж боддог. Мөн цаг сайн барьдаг, жудагтай, даруу төлөв зантай байх хэрэгтэй.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Анх цол авахдаа аавтайгаа дөрвийн даваанд таарсан”  ярилцлага 2023.06.06

https://www.zms.mn/a/94167

 

Аймгийн арслан П.Хүрэлбаатар

-Тууштай байж, сайн хөдөлмөрлөсөн хүн зорилгодоо хүрдэг. Үүнээс гадна амжилт гаргахад сахилга бат их чухал. Зорилго тавиад түүнийхээ төлөө хичээхэд бүх зүйл боломжтой.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Наадмын дэвжээ илүү хөдөлмөрлөсөн хүнийг ивээдэг”  ярилцлага 2023.07.25

https://www.zms.mn/a/94776

 

Улсын харцага Г.Ганхуяг

-Үндэсний бөхийн өмнө тулгараад байгаа асуудал нь сэргээш. Үнэхээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг  хасах нь зөв байх. Ер нь допингийн төрлийн бодис илэрсэн бөхийн эрхийг дөрвөн жилээр хасдаг. Энэ дүрмээ яг баримталж шийдээд явах хэрэгтэй.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Наадамчдын уухайнд цэнгэлдэх тойроод алхах сайхан”  ярилцлага 2023.07.27

https://www.zms.mn/a/94796

 

Улсын начин Ө.Батзул

-Бөхийн спорт нь хурд, хүч авхаалж самбаа, ур ухааныг шалгадаг. Үүнд таарсан дүрэм баталбал шударга байж, үзэгчдийг баясгаж цэнгүүлнэ.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Азийн амжилт, начин цол хоёр ихэрлэж ирсэн”  ярилцлага 2023.08.22

https://www.zms.mn/a/95082

 

Улсын начин О.Түмэн

-Хүмүүс бөх хүн л жудагтай байх ёстой гэж ярих нь бий.  Бидний зарим нь барилдааны үеэр багахан алдаа гаргахад бүгдийг нь харлуулдаг.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Дэвжээнд гараад сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг” ярилцлага 2023.10.17

https://www.zms.mn/a/95772

 

Улсын харцага Ш.Пүрэвгарьд

-Сэргээш нь бусдын хөдөлмөр, амжилтыг хулгайлж байгаагаас ялгаагүй. Аливаа спорт хүнийг хүмүүжүүлдэг. Үндэсний бөх нь эртнээс уламжлагдаж ирсэн өв соёлын нэг билээ. Бусдыг хүндлэх их ухааныг спорт сургадаг талтай. 

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Хөдөлмөрөөр “гоёсон” идэр харцага” нийтлэл 2023.11.16

https://www.zms.mn/a/96233

 

Улсын начин Ж.Чулуунбат

-Үндэсний бөх эрт үеэс хасагдах дүрэмтэй байгаагүй. Учраа таарсан хоёр бөх цагт баригдалгүй давалцдаг байсан. Тиймээс хөгжлөө дагаад цагт баригдах нь зөв байх. Харин улсын наадам, цол олгох барилдаанд цагт баригдахгүй барилдах хэрэгтэй.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Багшаа зөв сонгоод хөдөлмөрлөхөд амжилт ойрхон байдаг” ярилцлага 2023.10.03

https://www.zms.mn/a/95561

 

Улсын начин Д.Тогтохжаргал

-Үндэсний бөх эрт үеэс  цагт баригдаж барилддаггүй, бөхийн жин заагаагүй. Аливаа спорт цагт баригддаг. Цаггүй байвал бөхчүүд, үзэгчдэд амаргүй.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Аварга багшаараа цолны босго алхах хувь ерөөл тохиосон” ярилцлага 2023.09.05

https://www.zms.mn/a/96733

 

Улсын начин Б.Түвшинтөгс

-Мянга бяртай байгаад мэхгүй бол сайн барилдах боломжгүй. Мэхтэй байгаад бяргүй бол бас хэцүү. Тиймээс бяр, мэх тэнцүү байх хэрэгтэй.

“Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Улсын заан цол сайхан” ярилцлага 2023.03.21

https://www.zms.mn/a/96734

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 252 (7237)