Б.НЯМСҮРЭН
Энэтхэгийн Варанаси хотод дэлхийд хамгийн том "Сварвед Махамандир" бясалгалын төвийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди нээсэн байна.Тэрбээр "Эдүгээ Энэтхэг улс өв соёл, хөгжлийн замаар хурдацтай урагшилж байна. Миний хувьд Каши хот дахь Сварвед сүмийн нээлтэд оролцох нь нэр төрийн хэрэг юм" гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Энэтхэгийн уран барилгын уламжлалт хэлбэр ба орчин үеийн хэв маягийг хослуулан барьсан "Сварвед Махамандир" төвд нэгэн зэрэг 20 мянган хүнийг хүлээн авах боломжтой аж. Энэхүү долоон давхар цогцолбор нь бясалгалын төв, сүм хийдийн үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Варанасийг нь хиндичүүд ариун хот гэж үздэг. Домогт өгүүлснээр тус хотыг хинди шашны гурван дээд бурхны нэг Шива байгуулжээ. Бурхан багш хүмүүст анхны сургаалаа айлдсан газарт сүндэрлүүлсэн суварга тус хотод бий.
Эх сурвалж: www.zms.mn