ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ, СУИС-ийн Театрын урлагийн сургууль, Монголын театрын музей хамтран "Ахмад үеийн арга туршлага" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурал хоёр хэсэгтэй зохион байгуулсан юм. Эхний хэсэгт Ши.Аюушийн "Театрын уран сайхан" номын агуулга, ач холбогдлын талаар СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн тэрүүлэх прфессор, доктор /Ph.D/ С.Болормаа, "Монголын театрын нэрт зураачид буюу Л.Намхайцэрэн, Ц.Доржпалам, Я.Шийтэр нарын бүтээл туурвилыг шинжлэн дүгнэхүй"-гээр Урлаг судлаач, доктор /Sc.d/, профессор Ц.Эрдэнэцэцэг, "Ө.Рэнцэнноровын жүжиглэх, багшлах арга барил"-аар Ардын жүжигчин, зөвлөх профессор Ж.Лхамхүү, "Зундуйн Пүрэвийн жүжиглэхүйн онцлог"-оор Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга, найруулагч Б.Хишигзаяа нар илтгэл тавилаа.

"Зундуйн Пүрэвийн жүжиглэхүйн онцлог"-оор Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга, найруулагч Б.Хишигзаяа нар илтгэл тавилаа.

Харин хоёр дахь хэсэгт "А.Нарантуяагийн үлгэрлэх чанар, жүжиглэхүйн арга барил"-аар МУАХ-ын ерөнхийлөгч, гавьяат жүжигчин Б.Тунгалаг, "Хүүхдийн дүрийн нэрт жүжигчин Надмидын Мягмар"-аар СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, магистр, гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, "Жүжигчин С.Дамдины дүр бүтээх арга барилын онцлог"-оор Ардын жүжигчин Г.Равдан, "Монгол жүжигчин Ж.Дорлигжав"-аар Ардын багш, УГЗ, доктор /Ph.D/, профессор Н.Ганхуяг, "М.Рэнцэнхандын бүтээсэн амьтдын болон хүүхдийн дүрүүд"-ээр СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, магистр Ж.Болор-Эрдэнэ, "Жүжигчин Б.Ганхүүгийн жүжиглэх, багшлах арга барил"-аар Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын жүжигчин, магистр Г.Отгонцэцэг нар илтгэл тавьсан юм. 

 

Найзууд.

Эх сурвалж zms.mn