Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2023-2024 оны улирлаас NBA Cup буюу цомын тэмцээнтэй болсон юм. Цомын тэмцээнд 30 баг зургаан хэсэгт өрсөж шилдэг найман баг тодроод байсан юм. Шөвгийн наймын эхний хоёр тоглолт Болтон Селтикс, Индиана Пейсэрс багуудын хооронд Индиана хотод боллоо. Уг тоглолтод талбайн эзэн Пэйсэрс 115:108 харьцаатайгаар хожиж хагас шигшээд шалгарсан юм. Тус тоглолтод багийн лидер Тайерис Халибөртэн 20 оноо 14 оновчтой дамжуулалт 10 удаа самбараас бөмбөг авч гурван аравт буюу “трипл дабл гүйтгэжээ. Мөн энэ өдөр Нью Орлеанс Пеликанс баг Сакремонта Кингсийн талбайд зочилж хожил байгуулснаар хагас шигшээд өрсөлдөх хоёр дахь баг болжээ. Тус тоглолто Пеликансийн Брендон Инграм 30 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Шөвгийн наймын хамгийн анхаарал татсан учраа бол Леброн Жеймсийн эсрэг Кевин Дюрант буюу Лэйкэрс, Санс багуудын өрсөлдөөн юм. Өчигдөр болсон уг тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж 2 онооны илүүтэйгээр “Хаан” Жеймсийн Лэйкерс өрсөлдөгчөө буулгаж авлаа. Шөвгийн наймд өрсөлдөх сүүлийн баг бол Милуоки Бакс юм. Тэд шөвгийн намд Нью Йорк Никсийг илт давуу хожсон билээ. Ингээд хагас шигшээд Лэйкерстэй Пеликанс, Бакстай Пэйсэрс гэсэн хоёр тоглолт  арванхоёрдугаар сарын 8-нд Лас Вегас хотод болно. Хожигдсон багууд тэмцээнийг өндөрлүүлнэ. Хэрюээ хожвол NBA CUP” тэмцээний аваргын төлөө арванхоёрдугаар сарын 10-нд тоглохюм.  “NBA CUP” тэмцээний хагас шигшээ хоёр тоглолтыг америкийн спортын төрөлжсөн хамгийн том хоёр телевиз болох TNT, ESPN нар хамтарч шууд дамжуулахаар болжээ. Мөн “TNT-ийн домогт дөрөв” гэгддэг Эрни, Кенни, Чак, Шак, “ESPN-ий агуу хоёр” болох Вилбон, Степен Смит нар нийлж анализ хийхээр болсон байна.

Эх сурвалж: www.zms.mn