Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг O COUTURE загварын шоу өнгөрөгч баасан гаригт ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол үндэсний хэв шинж бүхий тансаг загваруудаас гадна, үдшийн даашинзны гоёлын загварууд, түүнчлэн ноос ноолуур шинэхэн коллекци бүхий 108 шилдэг загвараа энэхүү үдэш толилууллаа. 2023 оны Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан Д.Отгонжаргалын загварыг үзэхээр улстөрчид, бизнес урлаг соёлын одод бүхий 500 гаруй зочид энэ үдэш ирсэн байв.
Жил бүр хүлээлт үүсгэн болдог энэхүү шоунд монголын хамгийн алдартай загвар өмсөгчид оролцож, O COUTURE-ийн үнэ цэнтэй загварыг толилуулж, ирсэн зочдын мэлмийг баясгасан. Мөн түүгээрч зогсохгүй ивээн тэтгэгч байгууллагуудын сугалаа бүхий нэгэн халуухан үдэш Зайсан хиллд болж өнгөрлөө.