Б.НЯМСҮРЭН

Бүгд Найрамдах Словак Улсын Брезно хотод модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд монголоос өсвөр, насанд хүрэгчдийн таван жинд таван тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм. Ингээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн Дөрөвдүгээр сургуулийн 9г ангийн сурагч Ж.Хүслэн мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд өсвөр үеийн охидын +70 кг жинд оролцсон. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, Монгол Улсын дэд аварга билээ.

Эх сурвалж:www.zms.mn