Ч.ТУЛГА

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ үлгэрээ өлгийдөн авчээ. Тодруулбал Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн “Манжин” жүжгийг багачуудын хүртээл болгосон байна. Жүжгийн найруулагчаар Г.Гандөш ажилласан бөгөөд гурваас дээш насныханд зориулжээ. 40 минут үргэлжлэх тус бүтээл “Эрт урьдын цагт” хэмээн эхлэх ажээ. Тариачин өвгөн эмгэний хамт амьдран суудаг байжээ. Өвгөн амтат ногоо тарьж “Аварга ногоочид”-ын уралдаанд жил бүр оролцдог бөгөөд энэ жил ч оролцохоор шийдэн маш том ногоо ургуулж байтал сахилгагүй хулгана тарьсан ногоог нь сүйтгэчихэв. Өвгөн тэмцээнд оролцож чадахгүй болсондоо сэтгэлээр унахыг харсан муур, нохой, болон амралтаараа өвөөгийндөө ирсэн ач охин гурав нэгдэн сахилгагүй хулганыг барихаар төлөвлөж буй тухай хөгжилтэй түүхийг өгүүлэх юм байна.

Эх сурвалж: www.zms.mn