Ч.Тулга
Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин Ж.Тулгаа “ЕЛДЭН САЛХИ” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 24-нд хийхээр товложээ. Монгол бөхийн өргөөнд болох тус тоглолтод Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдээс гадна монгол түмний хайртай, дууг нь шимтэн сонсдог олон алдартнууд оролцох юм. Тодруулбал гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Б.Батбаатар, Ж.Эрдэнэдалай болон Соёлын тэргүүний ажилтан Ноён бондгор буюу Амарбаяр, А.Анхбаяр, Б.Чанцалдулам, Л.Лхамрагчаа гээд авьяаслаг уран бүтээлчид ая дуугаа өргөх нь ээ. Харин хөтлөгчөөр Ш.Баянмөнх, Ж.Бурмаа нар ажиллах юм байна.
Эх сурвалж: www.zms.mn