Р.ОЮУН
Булган аймгийн улсын тэргүүний Хутаг-Өндөр сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж “Хутаг-Өндөр 100 жил” волейболын тэмцээнийг Хутаг-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан “Нэгдмэл Хутаг-Өндөр” НҮТББ-тай хамтран хоёр насны ангиллаар зохион байгууллаа. Улаанбаатар хотод амьдран суугаа нутгийн иргэд, төгсөгч анги хамт олон, Хутаг-Өндөрчүүд оролцсон тэмцээнд 20 баг оролцлоо. -38 насны ангилалд I байр 2016 оны төгсөлт, II байр, 2023 оны төгсөлт, III байр 2022 оны төгсөлт эзэллээ. Харин +38 насны ангилалд I байр 2001 оны төгсөлт, II байр 1999, 2000, 2002 оны хамтарсан баг, III байрт 1992 оны төгсөлт шалгарлаа. Булган аймгийн Хутаг-Өндөр сум Ардын хувьсгал ялан мандаж, дөрвөн хан аймгийн олон аймаг, сумдад хувааж ирсэн тэр цаг буюу 1924 оноос Хутаг-Өндөр хайрханыхаа нэрээр нэрлэгдэн өнөдрийг хүртэл хөгжин цэцэглэж, улсын тэргүүний сум болтлоо түүхэн замналыг туулан ирэх онд 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна.
Эх сурвалж www.zms.mn