Ч.ТУЛГА

УДЭТ-ын уран бүтээлчид ээлжит уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Тодруулбал ирэх сарын 1-ээс В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг тоглох юм. Өмнө нь манай театрт тавьж байсан тус жүжиг энэ удаад шинэ бүрэлдэхүүнтэй тоглож буйгаараа онцлог  юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар ажиллах бол гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт болон Ж.Оюундарь, М.Тогтохжаргал, Г.Ганбат нар сонгогджээ. Жүжиг нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар эхэлдэг. Гэтэл ирсэн хоёр зочин нь нууц амрагууд ажээ. Жүжиг цаашаа хэрхэн өрнөх бол.

 

Ерөнхий продюсер: Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/

Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, МУУГЗ/

Ерөнхий зураач: Т.Ганхуяг /МУУГЗ/

Туслах найруулагч: С.Ариунжаргал /МУСТА/, Б.Сандуйжав /МУСТА/

Дууны найруулагч: Т.Майдаржав

Маркетингийн баг: С.Энхболд /МУСТА/, З.Халиун, А.Халиун

Дүрүүдэд:

Нөхөр - С.Болд-Эрдэнэ /МУГЖ/, Н.Ялалт /СТА/

Эхнэр - Ж.Оюундарь /МУГЖ/

Эхнэрийн найз - М.Тогтохжаргал /МУСТА/

Нөхрийн найз - Г.Ганбат

Эх сурвалж: zms.mn