Б.АЛТАНГЭРЭЛ

Албанийн нийслэл Тирана хотноо болж буй чөлөөт бөхийн U23 буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай улсын тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрэгтэй -57 кг жинд хүрэл медаль хүртлээ.

Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Германы тамирчин Никлас Стешелтэй өрсөлдөж, онооны харьцаа 7:5-аар ялснаар ийнхүү медалийн тавцанд зогсжээ.

Тодруулбал Б.Мөнх-Эрдэнэ шигшээ 16-д Украйны тамирчин Хеорхи Казанжыг онооны харьцаа 9:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн тамирчин Шубхамыг 13:2-оор ялсан ч хагас шигшээд Арменийн тамирчин Манвел Хнжрцянд 13:3-аар ялагдсан байна.

Эх сурвалж: www.zms.mn