Б.НЯМСҮРЭН
БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн Гранпри өчигдөр эхэлсэн. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртсэн бол, эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль авлаа. Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцжээ
Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn