Б.Нямсүрэн
Үндэсний бөхийн "Алтан Цом"-ын II улирлын эхний шатанд Өмнөговь аймгийн баг Орхон аймагтай таарч ялсан. Тэд шагналын таван сая төгрөгөө саяхан Дорноговь аймагт бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн бяцхан охины ар гэрийнхэнд хандивлаж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ удаад Өмнөговь аймгийн багт Улсын заан Ц.Одбаяр, Улсын начин Ш.Дарханбат, Улсын начин Д.Нямаа, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, аймгийн заан Б.Баянсүх, аймгийн заан С.Доржпалам нар багтжээ.
Эх сурвалж: zms.mn