Б.Нямсүрэн

“Ханжоу-2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн барилдаанд Казахстаны Алишер Ергалитай барилдаж 8:1 харьцаагаар ялсан юм.

 Г.Ганхуяг нь дөрөвний шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, U-23 насны дэлхийн аварга, Ази тивийн аварга Ираны Можтаба Голейжтай барилдаж ялагдал хүлээсэн.

Эх сурвалж: zms.mn