Баатарын Нямсүрэн

“Дорноговь симба” хэмээх нэрийг сонсоход мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэд дөрвөн жилийн өмнөөс хамтлагийн нэрээ “Соёмбо” болгож өөрчилсөн. Тиймээс “Соёмбо” хамтлагийн тухай найман сонирхолтой баримтыг хүргэж байна.

1.Хамтлагийн гишүүн Ц.Лхамжав, Б.Ууганбаяр нар багаасаа найзалжээ.

2.”Дорноговь симба” нэрээр хамтлагаа 2009 оноос нэрлэх болсон түүхтэй.

3.  “Хадамд гарсан бүсгүй” анхны уран бүтээлээрээ түмэн  олонд танигдаж байжээ. 

4.Тус хамтлаг 2018 онд уран бүтээлүүдээ багтаасан анхны цомгоо гаргасан.

5.Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн тэдэнд хамтлагийн нэрээ өөрчлөх санал тавьсан гэдэг.

6.Тэдний баримталдаг зарчмын нэг бол Дорноговийн уран бүтээлчдийн бүтээлийг олонд хүргэх  юм.

7.Хамтлагийн нэрээ Соёмбо болгож өөрчилснийхөө  дараа  “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай хамтран “Миний Монгол” уран бүтээлээ сонсогчдоо хүргэсэн.

8.Үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэхдээ орчин үеийн хэв маягаар уран бүтээлээ туурвидаг хамтлагийн нэг  билээ.

Эх сурвалж: zms.mn