Д.ДАРАМБАЗАР

"Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадмын их насны морьдын уралдаан болж өндөрлөлөө. Уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Д.Төгсбаярын хээр морь түрүүллээ. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач н.Эрдэнэбаатарын хурдан халиун морь, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Алдарт уяач н.Ганзоригийн хурдан морьд эхний гуравт шалгарав. Харин айргийн дөрөвт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Э.Золбадрахын хурдан халтар, айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уяач М.Мөнхбаясгалангийн хурдан хонгор морь орсон байна.
Эх сурвалж: www.zms.mn