Д.ДАРАМБАЗАР
БНХАУ-ын Чендүд болж байгаа Дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын жүдо бөхийн төрөлд "Мон Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн оюутан, спортын мастер О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. Жүдо бөхийн 73 кг-ын жинд 21 жүдоч барилдсан юм. Энэ жилийн Парисын "Их дуулга"-ын хүрэл медальт О.Уранбаяр хүрлийн төлөөх барилдаанд Францын Ханс-Жоррис Ахибог иппон үнэлгээгээр ялж, шагналын тавцанд зогсов. Оюутны "Универсиад" наадамд 10,000 орчим оюутан тамирчин, албаны хүмүүс оролцож байна. Тамирчид спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монголын оюутан тамирчид тус наадамд есөн төрөлд 80 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Эх сурвалж: www.zms.mn