Д.БОЛОР

Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Баярын хурлын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, аймгийн үе үеийн удирдлагууд, урлаг соёл, спортын алдартнууд, иргэд, төрийн албан хаагчид оролцлоо.

Баярын хурлын арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Төв аймагчуудын түүхэн гавьяа, хөгжлийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавьж, аймгийн түүхэн хөгжил хийгээд өнөөгийн хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн баярын илгээлтийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Монгол улсын Ерөнхий сайдын баярын илгээлтийг УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар уншиж сонордуулсан юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Монгол улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд, Улаанбаатар хот дахь Төв аймгийн Нутгийн иргэдийн зөвлөлийн дарга Су.Батболд, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга н.Батболд болон манай аймагтай гадаад харилцаа, хамтын ажиллагаатай улс орон, хотын дарга нар аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Эх сурвалж: www.zms.mn